Молдавт үргэлжилж буй эдийн засгийн хямрал нь цаашдаа Украин шиг болгож магадгүй нь.
Европын зөвлөлийн The New York Times сонины даваа гарагийн дугаарт нийтлэгдсэн ЕНБД Турбьерн Янгландын илтгэлд ийм санааг илэрхийлсэн байна. Түүний бодлоор, Молдавын эрх баригчид өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлийг нэн даруй хийж эхлэхгүй бол эдийн засгийн маш гүнзгий хямралд өртөх нь зайлшгүй гэнэ.
2009 онд засгийн эрхэнд гарч ирсэн улс төрийн хүчин эдийн засгийн чадавхийг сайжруулна гэж амлан сонгуульд ялалт байгуулсан ч зургаан жил өнгөрөхөд ямар нэг нааштай үзүүлэлт гаргаж чадаагүй нь зөрчилдөөний гол үндэс болох ажээ. “Энэ улсад авлига хээл хахууль жинхэнэ утгаараа эцэглэж байна.
Улс орны бүх эрх мэдлийг олигархиуд атгаж, ард иргэд нь туйлдаж гүйцжээ” гээд, “Кишинев Украинд болсон, болж байгаа бүх үйл явцыг сайтар ажиглаж, суралцах хэрэгтэй. Эс тэгвэл өөрсдөө Украины араас орох аюултай” хэмээн Т.Янгланд бичсэн байна.