“Universe best songs” наадмаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин А.Хишигдалай жин хасч, гоолиг болсноор өөртөө тун ч итгэлтэй болж, задгай хувцаслах болсон.
Улмаар “Чиний нүдээр” дууныхаа клипэнд хөхөө гаргасан хувцас өмссөн нь сонсогч фэнүүдээсээ хатуу шүүмжлэл хүртээд авсан. Тэгвэл дуучин бүсгүйн ийнхүү нимгэн хөнгөн хувцасладаг болсон нь эхнэртэй эрчүүдийн харцыг булаах болсон бололтой.
Учир нь дуучин бүсгүй өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсанд “Эр хүний эцсийн зогсоол эхнэр, хүүхэд нь л байдаг. Тиймээс төлбөртэй болон түр зогсоол хайгаад дэмий биз дээ” гэсэн пост үлдээжээ. Тиймээс түүний түр буюу төлбөртэйгээр ашиглах гэж оролдлого хийсэн эрчүүд хана мөргөсөн бололтой дог шүү.