08.11

“Мөнхийн реп” шинэ тоглолтын товоо зарлажээ

Монголын залуучуудыг “Зөөлөн гуниг”, ”You and me” зэрэг дуунуудаараа байлдан дагуулсан “Мөнхийн реп” хип хоп хамтлаг шүтэн бишрэгчиддээ бэлэг барихаар шийджээ.

Тэд ирэх сарын 4-нд “Crocus Event hall”-д бие даасан тоглолтоо толилуулах аж. Энэхүү тоглолтоороо хамтлагийнхан хуучны дуугаа дуулж үзэгч фенүүдтэйгээ нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх юм байна.

Хамтлагийн залуус 2006 оноос хойш уран бүтээлээ завсарлаад байсан бөгөөд тэд 2014 оноос уран бүтээлээ хийхээр эргэн нэгдэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд бие даасан тоглолтоо үзэгч фэнүүддээ өргөн барьж байсан юм.

Өнгөрсөн жилийн тоглолтын үеэр тус хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, гаргаж байсан гурван цомгийнхоо бүх дууг дуулсан юм. Түүнээс хойш Батух, Мийгаа, Лхагваа гурав нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлж байсан билээ.

Дашрамд дурьдахад, Мөнхийн реп 2015 оныг монголдоо бус БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уран бүтээлээрээ уулзах жил болгож, тоглолтоо хийгээд ирсэн байна