08.11

О.Магнай шоудаж эхлэв

ШӨХТГ-ын дарга хийхээ больсноос хойш нам гүм байсан О.Магнай хөдөлгөөнд орж, ил гарч ирлээ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд твиттэрт хүчтэй жиргэж, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан руу турхирч, бас өдөөн хатгаж эхлэв. Тэрбээр тус газрын үнэтэй номуудыг шатаасан байна лээ гэж жиргэсний төлөө тус газраас “Шатаагаагүй, архивт хадгалагдаж байгаа юм шүү” гэх тайлбарыг өгөөд амжсан.

Мөн “ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ажилчдынхаа 90 хувийг халж, өөрийнхөө гэсэн хүмүүсийг ажилд авсан” гэж жиргэсэн бөгөөд эл асуудалд нь уг газрын дарга одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй яваа юм.

Ийнхүү одооны даргатай нь тэрсэлдэж, хооллож байсан тогоо руугаа нулимж элдвээр ярьж яваа бололтой. Ирэх жилийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших бэлтгэлээ чимээгүйхэн базааж эхэлсэн О.Магнайн хувьд одоо л хэвлэлийнхний хараанд овоо өртөх хэрэгтэй гэж үзэж яваа бололтой. Хийсэн ажилтай, хэлсэн үгтэй байж сонгуульд хүч үзнэ гэдгээ тэрбээр мэдэж байгаа хүн дээ.