08.11

Бохирын цооногт ухаан алдсан таван иргэнийг аварчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төмөр замын Чойр өртөөний бохирын шугамын худагт бохир соруулж, ажиллаж байсан 37-49 насны иргэн таван иргэн ухаан алджээ. Тэд бохирын үнэрт угаартаж ухаан алдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын дэд ахлагч Ц.Батхишиг, дэд ахлагч Б.Дарханхишиг нар эсэн мэнд гаргажээ. Аврагчид амралтын цагаараа галт тэргэнд хүн суулгаж өгөхөөр явж байгаад дээрх хүмүүсийг аварсан байна.