Сөүлийн Техникийн их сургуульд сурдаг монгол оюутнууд хамтран "МGL" хэмээх мотоцикль бүтээжээ. Уг сургуульд Монголын зургаан оюутан техникийн чиглэлээр сурдаг бөгөөд тэд "MGL" хэмээх тамгатай 20 мотоцикль бүтээж, туршилтад гаргасан байна. "MGL" мотоцикль нь шатахуун харьцангуй бага иддэгээс гадна 3-4 хүн суух боломжтойгоороо бусад мотоциклиос ялгаатай юм байна.