08.11

Исламын бүлэглэл дахин арван хүнийг хороожээ

Исламын вант улсын хэт даврагчдын бүлэглэл Афгинастан хотын нэгэн үл мэдэгдэх газар хулгай, дээрэм хийсэн гэх шалтгаанаар шоронд хоригдож байсан арван иргэнийг хороожээ. Тэд эхлээд нүдийг нь боож, өвдөглөн суулгаж байгаад буудан хороож дараа нь цогцосыг нь бөөгнүүлж байгаад дэлбэлж хаясан бичлэгээ олон нийтэд цацаад байгаа юм. Тэд энд тэндгүй манан татсан ногоон зүлэгтэй хээр талд тэсрэх бөмбөг булсан газар руу морьтой давхин ирж буйгаа дүрс бичлэгт буулгажээ.

Хохирогчдыг Афган хотын “Талибан” бүлэглэлийн дайчдад тусалсан хэмээн буруутган амь насыг нь хороосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Уг нүд хальтрам бичлэгийг олон нийтэд тавьснаас хойш олон хүн жигшин зэвүүцэж балмад үйлдлээ зогсоохыг шаардаад байгаа аж.