08.12

Цэцэрлэг байгуулахад сайн өдөр

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 12, Лхагва гараг
    Билгийн тооллын: 28. 5 шар мэнгэтэй цагаан бич өдөр
    Наран ургах/шингэх: 05:50 / 20:11
    Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
    Малын үс ноос хяргахад: Буян хишиг зайлна
    Суудал: Гал
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.