Эрт, орой хэзээ нэгэн цагт ийм зүйл болох л байсан. Холливудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амаль Аламуддин олны танил хүн болохоор шийдэж, өөрийн хүчийг шоу бизнест сорихоор болжээ. Телевизийн зураг авалтад оролцохын тулд Аламуддин бүсгүй хэсэг хугацаанд хуульчийн ажлаа орхиход бэлэн гэнэ шүү.
Гадуур явж байгаа мэдээллээр бол Амаль их улс төрд хөл тавин телевизийг орхиж байгаа Дональд Трампын орыг залгаж The Celebrity Apprentice реалити шоуг хөтлөх аж.
Телевизийн NBC сувгийн удирдлага түүнийг сонгосон нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Амаль бүсгүй Холливудын алдартны эхнэр төдийгүй чамгүй нэр хүндтэй нэгэн билээ. Тиймээс уг шоуны хөтлөгчийг хийхэд дэндүү тохиромжтой гэж үзжээ.