08.12

Газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана

Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас салбарын яаманд өгсөн мэдээллээр урьдчилсан байдлаар газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай авахаар тооцоолж байна. ХХАА-н сайд Р.Бурмаа газар тариалангийн төв болох Төв, Сэлэнгэ, Булган аймгийн агрономч, тариаланчдын төлөөлөлтэй энэ сарын 10-нд уулзжээ. Уулзалтаар тариалангийн ургацын өнөөгийн байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явц, ямар технологи баримтлах талаар харилцан санал солилцож, хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулан тариа-ланчдад хүргүүлэхээр шийд-вэрлэжээ. Тариаланчид энэ жил нийт нутгаар гантай ч аймаг, сумдын хувьд өөр өөр байсан учраас ургацын болц ч харилцан адилгүй байгааг онцолсон байна. Тиймээс тариа хураалтын үеэр сум, аж ахуйн нэгжүүд техник, тоног төхөөрөмжөө тохируулан сайжруулж, болцоор нь ангилж хураах системд шилжүүлж, харилцан адилгүй технологийг барьж ажиллах нь зүйтэй гэжээ. Агрономчид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас энэ онд тариаланчдад олгосон зээл тусламжийг нэг жилээр сунгаж өгөх, борлуулалтад онцгой анхаарах, намрын тариа хураалтад ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг мөн хэлж байв.

М.ЭНХ