08.12

Дархан-Уул аймгийн иргэд улс төрийн өлсгөлөн зарлана

Дархан-Уул аймгийн Дархан сумын долдугаар багийн иргэд ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хууль бус үйлдлээ зогсоохгүй байгаа талаар олон нийтэд хандлаа. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн энэ оны гуравдугаар сарын9-ний өдөр Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг дахин зарлах тухай шийдвэр гарч байжээ. Гэтэл ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож одоог хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй байгааг нутгийн иргэд хэлж байлаа. Тиймээс иргэд энэ сарын 17 ны дотор долоо, арвангурав, Өргөө багийн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг зарлаж хуралдуулахыг шаардлаа. Мөн хурлын үеэр ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийн товыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсоор зарлах хүртэл улс төрийн өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

С.ХОРЛОО