Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 13, Пүрэв гараг
Билгийн тооллын: 29. 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Наран ургах/шингэх: 05:52 / 20:09
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Малын үс ноос хяргахад: Сүргийн манлайд муу
Суудал: Шороо
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.