08.13

Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров нар суллагджээ

Өршөөлийн хууль батлагдсанаар ял эдлээд суллагдсан ч ялгүйд тооцогдох 205 албан тушаалтан байгаа судалгааг гаргажээ. Тодруулбал, өмнө нь ял эдэлж байгаагүйд тооцогдож, намтар нь цэвэрших юм. Тэгвэл Бригадын генерал Т.Дашдэлэг, түүний найз гэх хамсаатан Ж.Бямбаноров нарыг авлигын хэргээр удаан шалгаж, улмаар өнгөрсөн жил шүүхээс 3-7 жилийн хорих ял оноосон билээ.

Генерал Т.Дашдэлэгт 3,5 жил, Ж.Бямбаноровт долоон жил, Н.Сэргэлэнбаатар 5 жилийн хорих ял оноосон байдаг. Тэгвэл Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров хоёр суллагджээ. Ж.Бямбаноровын хувьд энэ зун гэр бүлийнхээ хамтаар төрсөн нутагтаа очиж амраад ирсэн талаар эх сурвалж хэлэв.