08.13

Жанет Жексон аялан тоглолт хийхээр болов

Сүүлийн долоон жил шинэ уран бүтээл гаргаагүй дуу чин Жанет Жексон удахгүй хэвлэгдэх цомгоо “Unbreakable” гэж нэрлэжээ. Цомогтоо зориулан 36 өдөр аялан тог лолт хийхээр болсон байна. Жанет Жексоны дэлхийг тойрох ая лан тоглолтод зориулж Жузеппе Занотти онцгой пүүзний загвар гаргажээ. Дуучин бүсгүй удахгүй эхлэх аялан тог лолтдоо тусгайлан бүтээсэн цорын ганц пүүз өмсөхөөр жилийн өмнөөс бодсон аж. Поп хатагтайн дотнын найз Жузеппе Заноттитой Миланд уулзаж, аялан тоглолтод нь тохирох тод, хөнгөхөн бас эвтэйхэн пүүз бүтээж өгөхийг хүссэн байна. Загвар зохион бүтээгч энэ са налыг нь шууд л зөвшөөрч, загварын нооргийг нь гаргасан гэдэг. Дуучны нэрийн загвараар гарах пүүзийг өнгөний хослол, чи-мэглэл нь өвөрмөц болгох аж. Заноттигийн хувьд энэ загвар анхны“тайзны” бүтээл биш юм. Тэрбээр Жанет Жек соноос гадна Рианна, Бейонсе зэрэг дэлхийн хэм жээний одод чадвараа гарган, хүслийг нь биелүүлж байжээ. Алдарт дуучны тоглолт ирэх сарын 11-нд АНУ-д болох юм.

Г.НЯМ