Оюу Толгойн төрийн эзэмшилийн 34 хувийг Рио Тинто болон бусад этгээдэд худалдах, шилжүүлэх талаар Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс санал санаачлага гаргаагүй бөгөөд Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Сэм Уолт энэхүү асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийсэн зүйлгүй болно.Төрийн өмчийг захиран зарцуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4,3 заалтад “Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их хурал хэрэгжүүлэх...” гэж заасан байдаг.