Хошин шогийн аль нэг продакшнд харьяалагдаж байгаад хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон бүсгүйчүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь Туяа. Гуалиг бие, том хөхөөрөө имиж хийдэг түүнийг “Х Түц”-ийн Бархүүтэй учир ургуулаад Одноод хөөгдсөн гэх яриа олны дунд тархаж байсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй ч Хулангаас эхлээд хамтлагаасаа өрх тусгаарласан бүсгүй бүрийг Бархүүтэй холбон тайлбарлах нь бий.
Жүжигчин Туяагийн хувьд насан туршдаа хошин шогийн жүжигчин гэж дуудуулахыг хүсээгүй хэмээн өөрөө тайлбарладаг. Хошин шогийн жүжигчин нэрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдэж байгаа зарим “томчууд” нь юунд ч хүрээгүй байж, их юм ярилаа хэмээн Туяагийн үгэнд сэтгэл дундуур байгаа гэнэ. Туяагийн хувьд Ундармаагийн “Single ladies 2” уран сайхны кинонд тоглож байгаа. Хамтлагт харьяагдаж байснаа бодвол цаг зав ихтэй болсон тэрээр шалдан шахуу зурагнуудаараа өөрийгөө рекламдсаар сууна.
