УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туулын үг, үйлдэл бүхэн олны анхаарлыг татаж байдаг. Түүний талаар сайн, муу олон мэдээлэл гардаг ч тэрээр няцаалт өгөөд байдаггүй. Харин энэ удаа нүүр номын найзууддаа бухимдлаа илэрхийлсэн байна. Тэрээр “Дахин дахин ирдэг их муухай комментэнд нэг удаа хариу өгье. Улс төрч болгон УИХ ын гишүүн болгон хулгайч биш шүү. Зээл авч бизнес хийдэг, эрсдэл үүрдэг, бие даан шийдвэр хийдэг чадах чинээгээрээ бусадынхаа амьдралыг сайжруулахыг хичээж яваа залуу хүн би. Тэр олон төрлийн гүтгэлгийг дандаа тэвчээртэй даван туулдаг. Нийгмийн үзэн ядагч нарыг зөвөөр ойлгохыг хичээдэг өөрийнхөө эрч хүчийг алдахгүйн тулд өөр дээрээ ч сайн ажилладаг. Би FB г зөвхөн зөв зүйтэй бусаддаа өгөөжтэй мэдээлэл явуулахад л ашигладаг. Бидний ирээдүй сайхан болно гэдэгт итгэдэг. Мөн тэрний төлөө сайн сайхныг бодож, хийнэ ч гэж боддог. Надад дургүй, үзэн ядагч нар нь намайг дагаад байх хэрэггүй шүү дээ” гэжээ.