03.11

Засвар үйлчилгээний компаниуд үнэ төлбөргүй оношилгоо хийнэ

Автотээврийн үндэсний төвийн Баянгол дүүрэг дэх салбар энэ сарын 13-ны өдөр буюу баасан гаригт нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулахаар болжээ. Энэ үйл ажиллагаа 11.00-17.00 цагийн хооронд болох юм байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгал хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд хамрагдах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл, жолооч нар өөрт хэрэгтэй үйлчилгээг нэг дороос авна гэдгийг албаныхан хэлж байна. Нөгөөтэйгүүр, хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг компьютер оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болон тээврийн хэрэгсэлдээ улсын дугаар шинээр авах боломжтой аж. - See more at: http://www.unen.mn/content/47468.shtml?alias=society#sthash.KLwg1QjU.dpuf