08.14

Хүүхэд үрчлэн авахад сайн өдөр

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 14 , Баасан гараг
    Билгийн тооллын: 30. 3 хөх мэнгэтэй хар нохой өдөр
    Наран ургах/шингэх: 05:53 / 20:08
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
    Малын үс ноос хяргахад: Машид муу
    Суудал: Төмөр
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Нэр-өнгө

Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.