08.14

“Лалын улс” бүлэглэл курдуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн үү

Лалын улс бүлэглэл Иракийн нутаг дэвсгэр байх  курдуудтай дайтахдаа химийн зэвсэг хэрэглэжээ. АНУ-ын БХЯ-ны өндөр албан тушаалын эх сурвалжаас аван Wall Street Journal энэ талаар мэдээлсэн байна. Түүнд бичсэнээр Лалын улс бүлэглэл энэ долоо хоногт курдуудын эсрэг тулалдахдаа иприт хэмээх хорт хий ашиглажээ.

Эх сурвалжийн өгүүлснээр, лалын улс бүлэглэл ипритийг Сирийн нутгаас олж авсан байх магадлалтай гэнэ. Сирийн эрх баригчид 2013 онд химийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, бүх зэвсгээ устгасан. Гэвч энэ нь худал байж гэсэн утгатай мэдээллийг эх сурвалж өгчээ.

Лалын улс бүлэглэл химийн зэвсэг хэрэглэсэн байж болох мэдээлэл мөн Германы Бундесверт хийгдсэн байна. Түүнд дурьдсанаар химийн зэвсгийг хойд Иракт байх курдуудын эсрэг хэрэглэсэн бөгөөд 60 хүн хохирсон гэжээ.