08.14

БНХАУ-д метроны хонгил нуржээ

Урд хөршийн Дунгуань хотод баригдаж байсан метроны хонгил гэнэт нурж, газар доогуур оржээ. Энэ хэрэг өчигдөр буюу пүрэв гарагт орон нутгийн цагаар 10.00 цагийн орчимд болсон байна. Нүдээр харсан гэрчүүд сүйрлийг гар утсандаа бичиж аван иньернэтэд тавьжээ. Хохирлын хэмжээ тодорхойгүй ч нэг ажилтан амь нас үрэгдсэн байх магадлалтай байгаа аж.