08.14

Г.Дэнзэн цусаар бөөлжжээ

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн биеийн байдал улам дордож байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гаригт өлсгөлөн зарлаж, мягмар гаригт ухаан алдан хорих ангийн эмнэлэгт хүргэгдсэн юм. ШШГЕГ-ын албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Г.Дэнзэнгийн биеийн байдал гайгүй гэж байгаа ч өмгөөлөгчийнх нь мэдээлснээр түүний биеийн байдал маш тааруу байгаа гэх.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлснээр Г.Дэнзэн өчигдөр орноосоо унаж, цусаар бөөлжжээ. Иймд өмгөөлөгчийнх нь зүгээс ШШГЕГ-т хандан камерын бичлэгийг нь шүүлгэж үзэх хүсэлтийг гаргасан байна. Гэвч одоогийн байдлаар ШШГЕГ-аас ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж. Хорих ангийн эмч нарын зүгээс Г.Дэнзэнгийн биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, гайгүй гэхээс өөр тайлбарыг хийхгүй байгаа гэнэ.

Харин ар гэрийнхнийх нь зүгээс яаралтай нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа боловч ШШГЕГ-ынхан хүсэлтийг хүлээн авахгүй байгаа юм байна.