08.14

Зам тээврийн яамыг МоАХ-д өгөхөөр болжээ

МАН-ын суудалтай зургаан сайдыг төрхөмд нь буцааснаас хойш тэдний оронд томилох сайдын өрсөлдөөн ид өрнөж байгаа энэ цаг үед үнэндээ сайдын суудалд санаархаж, бас наймаалцах албан тушаалтнууд олон байгаа билээ. АН-ынхан фракц олонтой бөгөөд тус намд сайдын гурван квот олдож байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл тус яамнаас Зам тээврийн яамыг МоАХ-д өгөхөөр болжээ.

Тодруулбал, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, гишүүн Л.Эрдэнэчимэг, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нарын аль нэг нь Зам тээврийн салбарыг тэргүүлэхээр болж таарав. Гэхдээ А.Гансүхийн хувьд салбараа мэдэх хүн бөгөөд сайд болох магадлал өндөртэй ч тэрбээр Х.Баттулгатай эв зүйгээ олсон тохиолдолд энэ хувилбар биеллээ олно. Тэгвэл Ш.Түвдэндорж, Л.Эрдэнэчимэг хоёрын нэгийг Х.Баттулга зүтгүүлэхээр сэм яригдаж эхэлсэн байна.

Ямартай ч энэ гурвын нэг нь Зам тээврийн яамыг толгойлох нь тодорхой болжээ.