“Боловсрол суваг” телевиз нэгэн сонирхолтой зар тавьжээ. Ямар нэгэн зүйл борлуулах эсвэл авах гэсэнгүй. Харин өөрсдийн эрхлэн нэвтрүүлэг “17 нас” ток шоунд оролцох хүсэлтэй үзэгчдийг урьсан байна. Тус нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд оролцох аж. Хөгжилтэй яриа өрнүүлж хүссэн асуултаа асуух боломж үзэгчдэд нээлттэй юм байна. Нэвтрүүлэгт зочин-үзэгчээр оролцох хүсэлтэй эхний20 хүнийг бүртгэж авах гэнэ. Сонирхуулахад, “Шинэ үе” продакшн намар цагийн нээлт “Selfie-нээс л боллоо” инээдмийн шоу тоглолтоо МYЭСТО-нд энэ сарын20-ноос толилуулахаар болжээ.
Б.СИЙЛЭН