Уянгалаг хоолойгоороо сонсогчдоо уяраасан дуучин Сэрчмаа өнөөдөр 33 нас хүрч байна. Тэрээр 1982 оны эл өдөр Улаанбаатар хотноо Самбуугийн гэр бүлд төржээ. Монголын поп таван дивагийн нэгээр өргөмжлөгдсөн тэрээр өвөрлөгч эрийн гэргий болж фэн залуусаа гонсойлгож байсан ч хөөрхөн охинтой болоод төд удалгүй өрх тусгаарласан. Саяхан өөрөөсөө дүүмэд залуутай хотоор зугаалсан фото нь сошиаль ертөнцөд тарж сониуч хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Уг мэдээллийн дуучин бүсгүй үгүйсгээгүй ч анхны амьдрал нь бүтэлгүйтсэн болохоор хоёр дахь амьдралдаа төдийлөн яарахгүй байгаа тухай ойр дотныхон хуучилжээ.