08.14

Төрд учруулсан 32,4 тэрбум төгрөгийг яах вэ?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа эрүүгийн 55 хэргийн 45 нь Өршөөлийн хуульд хамрагдахаар болсон талаар албаны мэдээлэл байгаа. Дээрх 45 хэрэг дээх прокурор, шүүхийн шатанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн 18 хэргээс 14, түдгэлзүүлсэн 24 хэргээс 16-г нь өршөөх нь.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтай холбоотой нийт 75 хэрэгт холбогдсон 144 хүнийг төр өршөөж байна гэсэн үг. Тэдний улсад учруулсан хохирол нь 32,4 тэрбум төгрөг аж. Үүнийг яах нь тодорхойгүй байна. Авлигачдын ялыг нь өршөөж байгаа ч улсад учруулсан хохирлыг төлүүлэх ёстой гэдгийг АТГ-ын эх сурвалж хэлж байгаа юм.

Нэг талаар өршөөж байгаа ч нөгөө талаар өөгшүүлж болмооргүй санагдана. Учир нь, авлигачид, албан тушаалын хэрэгтнүүд бүр даварна. Идэж уусан ч, цөлмөж сүйтгэсэн ч төр өршөөчихдөг юм чинь гэсэн хандлагаар хандаад байх болно шүү дээ.