08.15

Өнөөдөр Тэрсүүд өдөр

Аргын тооллын: 2015 оны 8-р сарын 15, Бямба гараг
    Билгийн тооллын: Шинийн 1. 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр
    Наран ургах/шингэх: 05:54 / 20:06
    Үс засуулбал: Нас ахар болно
    Малын үс ноос хяргахад: Хулгай, чоно, араатан учрах
    Суудал: Огторгуй
    Барилдлага: Түлэх
    Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.