08.15

Отгон арслангийн гэр бүлтэй танилц

Энэ жилийн төрийн их баяр наадмын түрүү бөх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат шинэ Улсын арслан Э.Оюунболдод зориулсан хүндэтгэлийн наадам хоёр өдөр Хэнтий хотод өргөн дэлгэр сайхан болж өнгөрчээ. Шинэ арслангийн хувьд нас залуу бөгөөд 20-хон насандаа Улсын харцага цол хүртэж байсан бол хоёр жилийн дараа буюу 22 насандаа Улсын арслан цол хүртсэн амжилттай яваа нэгэн билээ. Түүнийг бөх сонирхогчид болоод нутгийнхан нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийнхээ амжилтыг бататган, орыг нь залгаж олон наадмын түрүүг авна гэдэгт итгэлтэй байгаа юм.


Залуу арслангийн хувьд гэр бүлтэй бөгөөд гэргий нь Завхан аймгийн Сонгино сумын харьяат Б.Өнөржаргал гэгч бүсгүй бий. Тэрбээр ЭМШУИС-ийн төгсөх курсийн оюутан бөгөөд тэд нэг хүүтэй билээ. Бөхчүүдийн гаргасан амжилтын ард яах аргагүй гэр бүл, хань ижил байдаг бөгөөд Э.Оюунболдын галыг сахиж, арыг дааж, албыг нь авч яваа эхнэр, хүүтэй нь танилцана уу. Тэд ийнхүү саяын хүндэтгэлийн наадамд цэнхэр өнгийн дээлээр ижилсэн гоёсон байлаа.