08.15

Л.Гансүхэд холбогдох шүүх хурлыг нээлттэй хийхийг хүсэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал ирэх даваа гариг буюу энэ сарын 17-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Уг нь шүүх хурал энэ сарын 03-нд болох байсан ч гэрч болон шинжээчдийг оролцуулах хүсэлтийг Л.Гансүх өмгөөлөгчийн хамт тавьснаар хойшилсон юм.

Түүнээс гадна өмгөөлөгч Ц.Баасандорж нь шүүхэд хийсэн хэрэг байхгүй тул цагаатгуулах байр сууринаас оролцох бөгөөд шүүх хурлыг нээлттэй хийж өгөхийг хүсчээ.

Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт буруутгаж ийнхүү шүүж байгаа юм.