Өдгөө 52 настай жүжигчин Жонни Депп “Холливудын цус сорогчид” гэдэг нэртэй рок хамтлагийн дуучин болохоор шийджээ. Ирэх есдүгээр сард Депп тус хамтлагийн гоцлол дуучин Элис Күпер, гитарчин Жо Перри нарын хамтаар хоёр тоглолт хийхээр төлөвлөсөн аж.
Тэдний тоглолт есдүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Roxy Theatre гэдэг нэрд гарсан клубт болох юм. Дараа нь тус хамтлаг Бразилийн Рио-де-Жанейро хотод бас нэг тоглолтыг хийх гэнэ.
Мөн ирэх сарын 11-нд “Холливудын цус сорогчид”-ын шинэ цомог худалдаанд гарах бөгөөд түүнийг гаргахад Жонни Деппээс гадна Пол Маккартни, Guns N’Roses хамтлагт тоглож байсан Дэвид Грол, AC/DC хамтлагийн гишүүн Брайан Жонсон нар оролцжээ.