Нийслэлийн Мэдээ фэйсбүүк хаягтай хүүгийн эхлүүлсэн #ХогBucketChallenge аян үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл энэхүү аянд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцож, хогоо түүсэн.
Мөн тэрбээр Баянгол дүүргийн ТҮК-ийн 83 ажилчдад Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэсэн байна.
Мөн эрхэм гишүүн УИХ-ын гишүүн М.Зоригт, Сүмогийн их аварга Д.Дагвадорж, хийлч Дэлгэрцэцэг нарыг энэхүү аянд дууджээ. Эдгээр эрхмүүд тун удахгүй хогоо түүж, мэдээллээ оруулах биз ээ.