03.11

Нийтийн дууны хос ээжүүдтэйгээ эндүүрмээр ижилхэн

Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр нэг гэртээ орж Аялгуу нэртэй охинтой болсон. Тиймээс хамтын уран бүтээл нь ч зохиосон хамтын амьдрал шиг нь төгсгөлгүй үргэлжлэх нь мэдээж. Саяхан хөдөө орон нутгаар тойрч тоглоод ирсэн Б.Болд,Э. Чулуунчимэг хоёр хотод эмэгтэйчүүдийн баярт зориулсан хөтөлбөрт оролцож явна. Дуучин Б.Болд Эрдэнэтийнх, Э.Чулуунчимэг Дарханых гэнэ лээ. Тэгвэл нэг бүлийн залуу хос өөрсдийг нь тээж төрүүлсэн сайхан ээжтэйгээ хамтдаа зургаа авахуулжээ. Дээрх гэрэл зургаас харахад нийтийн дууны хос ээжүүдтэйгээ эндүүрмээр адил байна шүү.


П.ТУУЛ