08.15

Г.Цэрэнтогтох хүү эх орондоо ирлээ

Налайх дүүрэгт өнгөрсөн зургадугаар сард айлд газ дэлбэрч, гал гарсан билээ. Тэгвэл   гэр нь шатах үед  галаас наймхан сартай дүүгээ авран өөрөө 80 хувийн түлэгдэлтэй хүнд бэртэл авсан Г.Цэрэнтогтох хүү БНСУ-д эмчлүүлж байсан. Тэгвэл тэрбээр биеэ эмчлүүлээд өнөөдөр өглөө 03.45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.
 
Г.Цэрэнтогтох хүүгийн хувьд БНСУ-д сар гаруйн хугацаанд мэс ажилбар, эмчилгээнүүдийг хийлгэсэн бөгөөд одоо тэрээр эх орондоо физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх юм байна.