Евро бүсийн сангийн сайдууд Грек улсад зээл олгох асуудлаар санал нэгдлээ.
Зээлдүүлэгчдээс авсан зээлийн хариуд Грек улс татварыг нэмж, эдийн засагт томоохон таналт хийх аж.
86 тэрбум еврогийн зээлийг ирэх гурван жилд шат дараалалтайгаар Грек улсад олгох аж.
Наймдугаар сарын 20-д зээлийн эхний хэсэг буюу 13 тэрбум еврог тус улсад олгох аж. Үүнээс Грек Европын Төв Банкнаас зээлсэн 3.2 тэрбум еврогийн өрийг төлөх боломжтой болж байна.