08.17

Ёслолын жагсаалын бэлтгэл ажилтай танилцав

БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх есдүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний нөлөөлөл.

Жагсаалын бэлтгэлийн явцтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар баасан гарагт танилцлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлсэн үгэндээ "Бэлтгэл үндсэндээ хангагджээ.

Эх орныхоо нүүр царай болж явах учраас жавхаалаг сайхан алхах хэрэгтэй. Хариуцлагатай үе та нарт ирж байна" хэмээн онцлов. Хятадад болох цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсаас 76 цэргийн албан хаагч эрс оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 13 алба хаагч оролцож байна.

Мөн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хугацаат албаны таван цэрэг жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний ангийн 20 орчим дайчин Чөлөөлөх дайны ялалтын цэргийн ёслолын жагсаалд дахин оролцохоор болжээ.