Хичээлийн шинэ жил эхлэхэд 10 гаруйхан хоног үлдээд байна. Тэгвэл 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэгүүд ачаалалтай ажиллах талаар БСШУЯ-ны бага боловсролын хэлтсийн дарга Б.Ганболд мэдээлсэн байна.
Яамнаас барьж байгаа бодлогоор сургуульд орох нас нь дөхсөн хүүхдүүдийг цэцэрлэгт түлхүү элсүүлэх ажээ. Тиймээс ахлах, бэлтгэл бүлгийн ангийн ачаалал хэтрэхээр байгаа юм байна. Харин бага болон холимог бүлгийн хүүхдүүдийг тодорхой стандарт, журмын дагуу элсүүлэх бодлого барих аж. Өнгөрсөн жил сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 79 хувийг цэцэрлэгт хамруулж байсан бол энэ жил 80 гаруй хувьд хүргэх аж.
Одоогоор нийслэлийн хэмжээнд улсын 200, хувийн 400 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 2-3 жилийн өмнө жил 7-14 цэцэрлэг ашиглалтад ордог байсан бол сүүлийн үед 30-40 болж нэмэгджээ. Тиймээс жилдээ 6-8 мянган хүүхэд цэцэрлэгт нэмж хамрагдах боломжтож болж байгаа аж.