08.17

Автобус осол гаргаж, олон тооны зорчигч гэмтжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа-1 хорооллын авто замын зорчих хэсэгт автобус суудлын автомашинтай мөргөлдсөн  осол гарчээ. Хэргийн дуудлагын дагуу ослын газар Аврах ангийн долоон албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Hyundai загварын дунд оврын автобус Hyundai Verna загварын суудлын автомашин, Toyota Prius 20 загварын суудлын автомашинуудыг мөргөж, 40 настай эрэгтэй Х, 39 настай эмэгтэй Я  нар хүнд бэртсэн байсныг НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн автобусанд зорчиж явсан 21 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, хүнд гэмтсэн 12 настай эмэгтэй Э, хөнгөн гэмтсэн 12 настай эрэгтэй Г, хоёр настай  эрэгтэй С нарыг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж.