08.17

Энэ сарын сүүлчээр цочир хүйтрэх төлөвтэй байна

Энэ сарыг дуустал цаг агаар эрс тэс байх төлөвтэй байгааг харгалзан үзэж иргэд цаг агаарын мэдээгээ сонсож хувцаслалтаа тааруулж, ажил албаа төлөвлөөрэй.

8-р сарын эхний өдрүүд агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Ялангуяа говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1.5  градусаар дулаан байгаа аж.

Энэ сарын 20 хүртэл агаарын температур айхтар хүйтрэх нь гайгүй. Бороо орж сэрүүсэхгүй л бол өдөртөө халуун байх төлөвтэй.

Харин 8-р сарын сүүлээр бороо ус татарсан ч температур багасч цочир хүйтэн болох төлөвтэй байна.

8-р сарын 20-доос хойш уулархаг  нутгуудаар шөнөдөө хасах граудс руу орж цочир хүйтэрнэ.