08.17

Автобусны чиглэл иргэдийг бухимдуулж байна

Энэ сарын 15-наас эхлэн Нийтийн тээврийн үйлчилгээнд угсраа автобусыг явуулж эхэлсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарим нэг нийтийн тээврийн чиглэл маршрутыг өөрчилсөн нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж байна.

Уг нь иргэдэд зориулсан автобусны чиглэлийг гарын авлагаар буудал болгон дээр тарааж өгч байгаа ч зарим газарт олдохгүй байна гэх гомдол байгаа юм.

Түүнээс гадна мэдээлэл аваагүй зорчигчид буруу газраа автобусаа хүлээж, хэдэн цагаар ч хамаагүй зогсож байгаа талаар ярьж байна. Төв замаар баруунаас зүүн зүг хүртэл зам дагуу долоон чиглэлд 170 том оврын автобус, троллейбус богино рэйсээр явахаас гадна 20 угсраа автобус нийтийн тээвэрт явж эхэлсэн юм.