Их Британийн Засгийн газар Нэгдсэн Вант Улсад сансрын буудал барих төслийг батлуулсан байна. Хуваарь ёсоор сансрын буудлыг 2018 онд ашиглалтад оруулах аж. Уг обьект нь Европ дахь сансрын анхны буудал юм. Энэхүү буудлаар дамжин сансрын болон олон улсын нислэгийн үйлчилгээ үзүүлэх гэнэ. Британий Засгийн газар сансрын буудлын төслийн зөвлөлдөх уулзалтыг гурван сарын дараа зохион байгуулна. Уг уулзалтаар сансрын буудал барих боломжтой байрлалыг сонгох ажээ. Шинэ сансрын буудал нь олон улсын нислэгийн хугацааг бууруулна гэж санаачлагчид нь үзэж байна. Тухайлбал, Австрали Лондоны чиглэлийн нислэг 14 цаг үргэлжилдэг бол хоёр цаг болж буурах ажээ.