08.19

М.Зоригт миссүүдийг онилдог болжээ

Сүхбаатар аймгийн сонгогчдын итгэлийг олж УИХ-д суусан гишүүн М.Зоригтын хобби болоод мэргэжил нь гэрэл зураг авах юм. Тэрбээр гишүүний үндсэн ажлаа умартаж, хаана ч явсан зургийн аппаратаа хүзүүндээ зүүж, таалагдсан тааралдсан бүхэн рүү камераа чиглүүлж “хараалж” байгаад зураг дардаг нэгэн.

Сүүлийн үед тэрбээр сайхан бүсгүйчүүдийн зургийг авдаг ажилтай болжээ. Хамгийн сүүлд гэхэд “Даншгийн мисс” М.Баярмааг “онилж” олны танил болгосон бол араас нь дуучин Х.Мөнгөнцэцэг болон загвар өмсөгч бүсгүйчүүдийн зургийг авч цахим сүлжээгээрээ тараасан нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Түүнийг “Ажлаа хийхгүй, хоббигоо хөөлөө. Ийм гишүүн байдаг юм уу?” гэх иргэдийн шүүмжлэл цөөнгүй харагдав.