Америкийн кантри дуучин Тэйлор Свифтын амьдралд ихээхэн өөрчлөлт гарах гэж буй бололтой. Од бүсгүй ойрын үед найз залуу Кэлвин Харристай гэрлэлтээ батлуулахаар болжээ.
Хосууд нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн хоргон доторх хуримын бөгж сонирхож байгаад папараццичдын дуранд өртжээ. Харин Тэйлорын найз бүсгүй залуу хосуудыг сүй тавихаас гадна томоохон төлөвлөгөөнүүд хүлээж буй тухай өгүүлсэн байна.
Тэйлорын хувьд 2016 онд хуримаа хийж, Кэлвинд өврөөр нь дүүрэн хүүхэд төрүүлж өгөхийг хүсэж байгаа аж. Дуучин бүсгүйн хувьд амьдралаа маш сайн төлөвлөсөн бөгөөд 30 нас хүрэхдээ ядаж доод тал нь хоёр хүүхэд төрүүлсэн байхаар тооцоолжээ.