03.11

Runcible ухаалаг дугуй гар утас

Ухаалаг гар утасны хэлбэр загварт шинэчлэлийг авчирсан “Run- cible” гэх дугуй гар утсыг “Mobile World Congress” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Энэхүү гар утсыг “Mozilla” хөтөчийг зохион бүтээсэн “Firefox OS” компаний инженерүүд санаачлан бүтээжээ. Андройд үйлдлийн системээр ажилладаг дугуй хэлбэрээрээ “Runcible” нь ухаалаг гар утасны анхдагч болсон юм. Зохион бүтээгчид XXI зууны халаасны цаг гэж нэрлэсэн уг ухаалаг утсанд зориулсан гэр, дагалдах аксессуарыг ч бүтээжээ. Санаанд оромгүй шийдэлтэй “Runcible” гар утасны өвөрмөц онцлогт тохирсон гаджетуудыг ч зохион бүтээхээ инженерүүд нь мартаагүй байна. Тухайлбал, уг ухаалаг гар утасны камерын зураг ч гэсэн дугуй байх аж. Мөн дэлгэцийн хүрээг тойрсон программууд цагийн зүүний дагуу байрлажээ. Үзэсгэлэнд зориулан гаргасан “Runcible” ухаалаг гар утасны ар талыг модоор хийсэн байна. Харин худалдаанд гарах гар утасны ар талыг зэс, тугалга, гантиг зэрэг материалаар үйлдвэрлэх ажээ.