Сүүлийн үед эцэг эхчүүдийн хараа хяналт суларч, үр хүүхэддээ тавих анхаарал багассан юм уу гэмээр хэргүүд ар араасаа гарах болжээ.
Үүний нэгэн тод жишээ нь өндрөөс хүүхэд унаж, амь эрсдэх болон гэмтэх тохиолдол ихэссэн нь харуулж байгаа юм.
Тухайлбал, ийм төрлийн осол дахиад л гарлаа. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 72 дугаар хотхоны ... тоотын гурван давхрын цонхноос 1.5 настай хүүхэд унаж гэмтсэн байна.
Хүүхдийг яаралтай ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа юм байна. Холбогдох байгууллагын зүгээс эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.