NBA-гийн домог болсон Шакил О’Нил бүх цаг үеийн шилдэг тоглогчийг шалгаруулах нь ямар хэцүү даалгавар болохыг өгүүлжээ. “Хэрэвзээ Леброн, Жордан нарыг харьцуулах юм бол арай залуудаа тоглож байснаар нь Жорданыг би дэмжиж ирсэн.
Гэхдээ миний хувьд Жулиус Ирвинг ч хамгийн хайртай тоглогч минь байсан гэдгийг хэлэх учиртай. Ихэнх хүмүүс түүний нэрийг ч дурддаггүй. Тэгвэл миний хувьд тэр хамгийн шилдэг нь хэвээр байгаа. Гэхдээ иймэрхүү асуултад бид хэзээ ч үнэн зөв хариултыг нь олохгүй шүү дээ.
Энэ нь Брюс Ли бид хоёр халз тулах юм бол хэн нь ялах вэ гэдэг ч юм уу иймэрхүү маргаан өрнүүлэхтэй яг адилхан зүйл. Нээрээ хэн нь ялах байсныг бид хэзээ ч мэдэхгүй шүү дээ. Энэ бол мэтгэлцээн хийхэд хүргэх тун сайн асуулт” гэж Шакил О’Нил мэдэгджээ.