АНУ-ын “Apple” брэнд iPad-ын шинэ загвараа ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тус компаний албан ёсны сайтад нийтэлснээс үзвэл шинэ iPad нь арав дахин их өгөгдөл дамжуулах чадвартай ажээ. “Apple”-ийн шинэ Ipad-ын загвартаа ажиллахад хялбар дэвшилтэт технологийг суурилуулсан ба тооцоолон бодох төхөөрөмжүүдийн хооронд синхрон мэдээллийг хөгжүүлсээр байна. Эх сурвалжийн мэдээнд шинэ загварын iPad-ыг богино хугацаанд цэнэг авахаар тооцоолон зохион бүтээжээ. Мөн компьютерын гар болон хулгана холбох оролт хийхээр төлөвлөсөн байна