Сүүлийн жилүүдэд Монголын хөдөөгөөр гадаадын иргэд ямарч хараа хяналтгүй, хэлмэрч хөтөчгүй зоргоороо тэнэх явдал ихсэж байгаа нь гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлж байгаа билээ. Тиймдээ ч гадаадын иргэдтэй холбоотой олон хэрэг гарч, тэр бүрт тэгсхийгээд өнгөрдөг болжээ. Монгол Улсад гадаадын олон орны иргэд аялж, гэмт халдлагад өртсөнөөс ганцхан Швед Улстай холбоотой хэргүүдийг сөхөд өнгөрөгч тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт Франц, Шведийн хоёр иргэн унаж явсан морио дээрэмдүүлсэн бол 6 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Чулуут сумын Халуун ус багийн нутагт Швед улсын нэг иргэнийг хүчиндсэн хэрэг гарч байсан аж.