08.20

Эрхээ хасуулсан жолооч согтуугаар машин жолоодвол 786 мянгаар торгуулна

Ирэх есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр жолооч та дараах зөрчлийг гаргавал зохих хэмжээний торгууль төлөхөөр болсон байна.

Жолооч нарт хэрэгтэй гэх үүднээс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд нэмэгдсэн зарим заалтыг зургаар үзүүлжээ. Эрхээ хасуулсан жолооч согтуугаар машин жолоодвол 786 мянгаар торгуулна.

Хурд хэтрүүлбэл 48 мянгаар торгож, 6 сараар эрхээ хасуулна.

Мөн жолоо барьж явахдаа утсаар яривал 9600 төгрөгөөр торгуулах зэргээр шинэчилсэн дүрэмд тодорхой тусгасан байгаа ажээ.