08.20

Хүүхдийн их наадамд манай тамирчид есөн төрөлд хүч сорино

Олон Улсын Хүүхдийн зургадугаар их наадам энэ сарын 25-30-ны өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно. Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчин спортын есөн төрөлд хүч сорих юм.

Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ ирэх даваа гарагт Спортын төв ордны өмнөх талбайд 10.00 цагаас болно. Үйл ажиллагаанд ЭМС-ын сайд, албаны бусад хүмүүс байлцаж, Их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулж өгөх юм байна.

Өмнө нь, манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн тавдугаар их наадмаас 30 медальтай эх орондоо ирж байсан билээ.