Энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явах болсон Беларусь улсад үйлдвэрлэгдсэн, 120 хүний багтаамжтай, 18,7 метр урт, 400 саяын үнэтэй угсраа автобустай холбоотой дахин нэг осол гарлаа. Ганц 7 хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь ослоо гаргаад буй угсраа автобус энэ удаад суудлын тэрэгний араас мөргөжээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 10-р хороололд суудлын тэрэгний араас орж, зорчигчдыг багагүй сандаргаад авчээ. Хоёр автобус нийлүүлснээс урт энэ автобусыг манайд жолоодож байгаагүй туршлагагүй жолооч нар энгийн автобус барьдаг шиг хурдалдгаараа хурдалснаас инерц ихтэй угсраа автобус ийнхүү зогсч чадалгүй суудлын тэрэгний араас оржээ. Юутай ч, чанар муутай зам, жолооч нарын тэвчээргүй байдлаас үүдэн энэ мэт нэг бүр нь 399,500,000 төгрөгний үнэтэй 20 угсраа автобус маань хэзээ мөдгүй эвдэрч сүйдэх нь байна шүү.